Сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсэхгүй гэв

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хэсгийн хороодод саналын хуудас хүлээлгэн өгснөөс хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авч эхэлсэн байгаа. Үүнтэй холбоотой  ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн санал авах байруудыг цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байна. Энэ талаар тодруулахгүй юү?

-УИХ, орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр манай байгууллага хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байна. Энэ сарын 22-ноос сонгуулийн хэсгийн байрыг хамгаалалтад авч, ажиллаж байна. Сонгуулийн байрны аюулгүй байдлыг хамгаалах ажлыг аль хэдийнэ зохион байгуулаад эхэлсэн. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гарахгүй гэдэгт найдаж байна. 

Өмнөх сонгуулийн үеэр болсон “долдугаар сарын 1”-ны гэх тодотголтой үймээн шуугиан, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал энэ жил дахин давтагдахгүй байх гэдэгт найдаж байна.  Энэхүү хэргийг дөрвөн жил ярьсан ч буруу зөвөө одоо хүртэл ялгаж, тайлж чадаагүй байна шүү дээ. Тиймээс УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцож байгаа нам эвсэл, түүнийг зохион байгуулж буй штаб удирдлага нийт иргэд улс төрийн сонгуулиа хүндэтгэж ёс зүйтэй оролцох байх гэж бодож байна. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж