МАН-ын байрыг цагдаа хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

МАН-ын байрыг цагдаа хамгаалж байна

УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн энэ өдөр нам, эвслүүдийн сурталчилгаа идэвхжиж байна. Гудамж дүүрэн туг далбаа намируулсан залуус манай, танай нам гэлтгүй учир зүйгээ олоод нэр дэвшигчдээ сурталчилж явна.

Сонгуулийн босгон дээр тулсан энэ өдөр харин МАН-ын Тусгаар тогтнолын ордныг цагдаагийн хамгаалалтад авчээ. Зөвхөн гадна талд төдийгүй дотор талд цагдаа нар зогсч орсон гарсан хүн бүрийн бичиг баримтыг шалгаж байна. Сая л гэхэд хэвлэлийн бага хурал сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн бичиг баримтыг тулгаж үзэж байж Тусгаар тогтнолдын ордон руу нэвтрүүлж байв. Санал хураалт болоогүй байхад ингэж хамгаалалтад орсон МАН-ын байр сонгуулийн өдөр бүр илүү хамгаалалт авах бололтой.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж