Суданд оюутнууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Суданд оюутнууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хатуу бодлогыг эсэргүүцэж, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан Суданы хэдэн зуун оюутан ням гаригт жагсаал зохион байгуулжээ. Жагсаал цуглаан, үймээн самууныг дарж, жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, жагсагчдын тоо нэмэгдсээр байгаагаас гадна эсэргүүцэгчид цагдаа нар руу чулуу шидэх, тэдний машин, дугуйг шатаах зэргээр улам догширч байгаа гэнэ. Оюутнуудын жагсаалд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч нэгдэж буй тул өөрсдийнх нь эсрэг нулимс асгаруулагч хэрэглэхгүй байхыг хүсчээ. Цагдаа нар болон аюулгүйн албаныхан бүслэлт явуулж, гар бороохой ашиглаж буйгаас гадна эргүүлийн машин ажиллуулж байгаа аж. Эсэргүүцэгчдийн зүгээс зургадугаар сарын 30-нд тохиох эрх баригч намын 24 жилийн ойн өдөр томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж