АНУ-ын “Lifetime” телевизээр энэ оны эхнээс цацагдаж эхэлсэн “Desperate Maids” инээдмийн цувралын үргэлжлэл нь “Devious Maids” нэртэйгээр удахгүй дэлгэцнээ гарах гэнэ. Тус телевизийн албаны хүмүүс ийн мэдээлсэн бөгөөд өнгөрөгч баасан гаригт шинэ цувралын эхний хэдэн ангийн зураг авалтын ажил дууссан гэнэ. Шинэ цувралаар Калифорнийн хамгийн алдартай, хөрөнгөтнүүдийн амьдардаг Беверли Хиллз хотын баячуудын зарц нар болон баян, галзуу эзэгтэй нарын тухай өгүүлэх ажээ. Зарц нарын эзэн, баян хатагтайн дүрд нэрт жүжигчин Эва Лонгория тоглох гэнэ.
Э.Анхтуяа