Усны оронд газрын гүн дэх гелийг ууршуулж, цооногийн даралтын хүчийг нэмснээр шатдаг занарын давхарга дахь нефть, хийг соруулж авах боломж нээгдсэн байна. Гелийг ашиглаж цооногийн даралт нэмэх аргыг Канадын “Газфрак” дөрвөн жилийн турш судалсны эцэст амжилттай үр дүнд хүрснээ мэдэгдсэн. Усны оронд гель ашиглах технологийг дэлхийн олон улс орон тэр дундаа Хятадын газрын тосны компаниуд маш ихээр сонирхож, патентыг худалдаж авах санал тавиад байгаа аж. Гелийг ашигласнаар зөвхөн ус хэмнээд зогсохгүй нефть, хий олборлоход ялгардаг нүүрсхүчлийн хийг багасгах боломжтой болжээ.
“Умард Дакотад өдөрт 100 сая куб метр байгалийн хийг зүгээр шатаадаг гэсэн тооцоо гарсан. Ийм хэмжээний хийгээр хагас сая амины орон сууцыг нэг өдөр дулаанаар хангаж хүрэх юм. Юунд ч ашиглахгүйгээр шатааж буй энэ их байгалийн хийг ашиглах боломжтой юм” гэж “Газфрак”-ийн удирдлагууд мэдэгджээ. Харин АНУ-ын Байгаль хамгаалах нийгэмлэгээс ус хэмнэх энэхүү технологийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
О.Хос