Хашрууд хурдалсан Европын гараа

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Хашрууд хурдалсан Европын гараа

Автоспортын хаан уралдаан “Формула-1” ангиллын энэ оны ДАШТ-ий найм дахь буюу Европын гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Испанийн Валенси хотын авто тойрууллагад боллоо. Өмнөх долоон уралдаанд бүгдэд нь өөр нисэгч түрүүлсэн нь 2012 оны ДАШТ-ийг тун сонирхолтой болгоод байсан. Харин “Феррари” багийн нисэгч, 2005, 2006 оны дэлхийн аварга Фернардо Алонсо нутагтаа өнгөлсөнөөр хоёр өөр гараанд тэргүүлсэн анхны нисэгчээр тодров. Энэхүү түрүү нь түүнд ДАШТ-ийг тэргүүлэх боломж олгосон. Испани эр Европын гарааны байрлал тогтоох уралдаанд 11дүгээр байр эзэлсэн ч жинхэнэ уралдаанд гайхалтай байж, 57 тойргийг 1:44:16.649 хугацаанд туулсанаар торгон жолоо өргүүлсэн юм. Харин “Лотус-Рено”-гийн Кми Райкконен/2007 оны дэлхийн аварга/ +6.421, “Мерседес”-ийн Михаэль Шумахер /Дэлхийн долоон удаагийн аварга/ +12.639 секундын алдагдалтайгаар удаалсан. Байрлал тогтоох уралдаанд гялалзсан тамирчдад шигшээ халтай байсан гэж хэлж болно. Бямба гаригт эхний дөрвөн байрт орсон “Ред булл”-ын Себастьян Феттель, “Макларен Мерседес”-ийн Льюис Хэмилтон, “Уилльямс-Рено”-гийн Пастор Мальдонадо, “Лотус-Рено”-гийн Ромен Грожан нар маргааш нь барианд я орж чадаагүй билээ. ДАШТ-ий дараагийн гараа долдугаар сарын 6-8-нд Их британийн “Сильверстоун” авто тойруулгад болно.

“ӨДРИЙН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж