Ховд аймгийн Гаалийн газар 1993 оноос хойш эрэлч нохойг гаалийн хяналт, шалгалтад ашиглаж эхэлжээ. Одоо гаалийн эрэлч нохой хариуцсан улсын гурван байцаагч ажиллаж байна. Жэк, Жасмин, Рекс гэдэг нэртэй эрэлч нохойнууд гаалийн хяналт, шалгалт хийхэд тодорхой хувь нэмэр оруулж, олон зөрчил илрүүлжээ. Тухайлбал, 205 кг гоёо буюу говийн аргалжин цэцэг, 183 ширхэг заарт хархын арьс хилээр гаргахыг завдаж байсныг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Мөн багажны модон хайрцагны ёроолд нэг чонын бүтэн арьсан дээр дугуйны олгой хамерууд хийж нуусан байсныг эрэлч нохойн тусламжтай илрүүлсэн олон жишээ бий гэж Ховд дахь Гаалийн газрын дарга Ц.Алзахгүйбаатар ярилаа. Эрэлч нохойн сургалтын талбайтай болсноор нохойн сургалт тогтмолжиж, хэрэг зөрчил илрүүлэлт сайжирсан гэнэ. Цаашид нохойны дасгал сургуулилтыг хуваарь гарган сургалтын стандартын дагуу хар тамхи мансууруулах бодисын дээжээр сорилт дасгал хийж байна. Мөн орон нутгийн онцлогт тохируулан эрэлч нохойг ангийн үсний үнэрт сургасан ажээ.
А.Бямбасүрэн /Ховд/