Шер өөрийнхөө амьдралаар мюзикль хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Шер өөрийнхөө амьдралаар мюзикль хийнэ

Оскарын шагналт жүжигчин, дуучин Шер Бродвейн тайзнаа эстрад тоглолт тавихаар төлөвлөжээ. Тэрбээр өөрийн амьдралын түүхээс сэдэвлэсэн мюзикльд өөрөө продюсерээр ажиллаж байгаа гэнэ. Хэдийд тайзнаа амилах нь тодорхойгүй байгаа ч зарим нэг “нууц”-ыг задалсан байна. Тодруулбал, мюзикльд Шерийн амьдралыг гурван хэсэгт хувааж, хүүрнэх гэнэ. Эхний хэсэгт, уран бүтээлийн оргил үе болох “Sonny and Cher” үеийг харуулах бол удаахь хэсэгт Шер нөхөрлөлөө орхиж, өөрийн гэсэн бүхнээс хагацсан үеийг, харин төгсгөлд нь "Believe" аялан тоглолтын дараагаас өнөөг хүртэлх түүнийг амьдрал, амжилтын тухай өгүүлэх аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж