Хөрш гурван орны хилийн худалдааг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Хөрш гурван орны хилийн худалдааг хэлэлцэнэ

ОХУ, Монгол, Хятад гурван улсын эдийн засаг, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, хийж бүтээсэн ажлуудыг дүгнэх арга хэмжээ Манжуур хотод долдугаар сарын 3-6-ны хооронд болох гэж байна. Ингэхдээ бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны форум, аялал жуулчлалын өдөр, шинжлэх ухаан, техник, шинэ дэвшилтэт технологийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийн үеэр  ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноор хөрш орнуудын хилийн худалдаанд нөлөөлөх, хил дамнасан борлуулалтын интернэт сүлжээ байгуулах боломж , бараа тээвэрлэлтийн өнөөгийн байдал, цаашид энэ салбарыг хөгжүүлэх арга замын тухай хэлэлцэх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж