Hammacher Schlemmer аяллын камер танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Hammacher Schlemmer аяллын камер танилцуулав

Зуны дэлгэр цаг ирж, хүмүүс аялал зугаалгаар явцгааж байна. Дурсамжтай, адал явдалтай аяллаа бичлэг болгон хадгалах нь хэн хүний мөрөөдөл.

Энэхүү мөрөөдлийг хялбараар биелүүлэх боломжийг Hammacher Schlemmer бүрдүүлж, аяллын замын бичлэгийг бичихэд зориулагдсан камерыг худалдаанд гаргажээ. Аяллын замын бичлэг бичигч энэхүү камерыг машиныхаа цонхон дээр наалдуулж тогтоох суурь бэлтгэж өгснөөр камераа байнга барьж явах бэрхшээлийг үгүй болгосон давуу талтай юм.

Камерны линз нь 120 хэмийн харах өнцөгтэй, 8X zoom хийх чадалтай ба 2.4 инчийн LCD дэлгэцтэй гэнэ.

Бас энэ камер нь хөдөлгөөн илрүүлэгчтэй тул машин хөдлөх үед өөрөө автоматаар бичлэг бичиж эхлэнэ. Бичлэг нь AVI форматаар бичигдэх ба дотроо байрласан 2GB-ын санах ойтой memory картанд хадгалагдах юм байна.

Энэ камеранд 32GB хүртэлх memory картыг хэрэглэж болох аж. Энэ камер нь 129.95 доллараар худалдаанд гарч байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж