Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Алимны мод

Нэгэн хаан өөрийн шадар
түшмэлийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж
буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж: – Өвгөн гуай, та
ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа
юм вэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах
уу? гэж ихэд шоолонгуй асуув. Өвгөн хариуд нь: Би өвөг эцгийнхээ
тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж
байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж
байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа
гэлээ. Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт
өгчээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж