Шигтгээ бүсгүйчүүдийн тухай шинэхэн сэтгүүл мэндлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Шигтгээ бүсгүйчүүдийн тухай шинэхэн сэтгүүл мэндлэв

Эмэгтэйчүүдийн нийгмийн сайн сайхны төлөөх ажил үйлсийг дэмжиж олон нийтэд таниулах зорилгоор хэвлэл мэдээллийн удирдагч бүсгүйчүүд санаачлан “Даймонд пресс” клуб байгуулсан юм. Тус клубээс “UP town” сэтгүүлийн тусгай дугаар болох “Diamond press” сэтгүүлийг саяхан гаргажээ. Сэтгүүлийн цоо шинэхэн дугаарт Монголын нийгмийн шигтгээ болсон, УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж буй  лидер эмэгтэйчүүдийг танилцуулсан байна. Сэтгүүлд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Оюун, Д.Арвин, УИХ-ын сонгуульд амжилттай өрсөлдөж буй АН-ын Ц.Оюунгэрэл, М.Батчимэг,  Р.Бурмаа, Ч.Куланда, Б.Мөнхтуяа, МАН-ын Л.Амгалан, М.Билэгт, Д.Сарангэрэл, Б.Долгор, Ц.Гарамжав, Г.Мөнхцэцэг,  ИЗНН-ын Ч.Базар, Р.Булгамаа, Ө.Нямцэвээн, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн Н.Удвал, Б.Оюунбилэг, Г.Оюунгэрэл, Х.Оюунцэцэг нарын зэрэг 42 шилдэг хатагтайн талаар өгүүлжээ.

“Эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь хардаг” хэмээн Монгол Улсын Ероөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үнэлсэн Монголын лидер хатагтай нарын талаар уг сэтгүүлээс уншиж танилцахын ялдамд ухаалаг сонголт хийхэд тань ч тус болох ажээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж