Аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг батлав

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг батлав

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Мастер төлөвлөгөө болон аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг  гардан хэрэгжүүлэх төрийн өмчит “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор компани байгуулахаар болсон аж. Тус цогцолборын ерөнхий дэд бүтэц болон барихад шаардагдах  хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх  юм байна. Цогцолборын ажил хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх  зүйн орчинг бүрдүүлэх талаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цогцолборыг байгуулахын тулд эдийн засаг татварын бодлогоор дэмжих тухай тусгасан шийдвэрийн төслийг гуравдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болсон байна. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолцорын мастер төлөвлөгөөг 12 хэсэгт хуваан боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу кокс, зэс хайлах, үрлэн төмөр, цементийн үйлдвэр байгуулах ба жилдээ 12 сая тонн түүхий эд материал, 7 сая гаруй тонн боловсруулсан бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх учир ачаа, тээврийн иж бүрэн байгууламж ч барих юм байна. Цогцолборыг бүтээн байгуулах явцад 10 мянга гаруй ажлын байр бий болох бол ашиглалтын шатанд 2400 гаруй тогтмол ажлын байр, түүнийг дагалдан 21 мянган хүнтэй суурин хот бий болох гэнэ. Энд 7300 айлын орон сууц 7 лаборатори, 1 эмнэлэг, 5 цэцэрлэг баригдах ажээ. Тус цогцолборыг байгуулахад ойролцоогоор 9,3 тэрбум ам. доллар шаардлагатай гэсэн тооцоог Засгийн газрын хэвлэл мэдээлэлийн албанаас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж