Хэрвээ та залхуу бол үүнийг уншаарай

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Хэрвээ та залхуу бол үүнийг уншаарай

Блогууд уншиж байсан чинь яагаад байгаан бүү мэд, залхуу хүрээд байхын хэмээн залхуураад байгаадаа их харамсаж байгаа боловч залхуугаа дийлж чадахгүй байгаа хүмүүсийн яриа нэлээд тааралдлаа.

  • Юуны төлөө залхуураад байгаа билээ? хэмээн өөрөөсөө асуугаад үзье л дээ.
  • Ядуурлын төлөө
  • Арчаагүйтлийн төлөө өөр юуны төлөө эс байх билээ

Өөрийнхөө хүсэл мөрөөдлүүдийнхээ жагсаалтыг гаргаад тэр бүхэнд хүрэхгүйн төлөө байж таарна байх.
Залхуурвал юунд хүрч болох тухайгаа
залхуурахгүй бол юунд хүрч чадах тухайгаа
нэг бүрчлэн дэлгэрэнгүй жагсаалт гаргаад үзээрэй.
Залхуурч ядуурал, арчаагүйдэл, доройтолд живсэнээс болоод ядаж л одоо улыг тань долоох шахдаг өөдгүй хүмүүс бүү хэл, өөрийг чинь чин сэтгэлээсээ хайрлан хүндэтгэдэг найз нөхөд танил талууддаа дорд үзэгдэх гэх мэтчлэн харилцаа, сэтгэл зүй гэх мэтээр амьдралын бүх тал дээр юу алдахаа тооцоод үзээрэй.

Залхуурах болгондоо үүнийгээ санаад байвал та залхуурлыг амжилттай даван туулж, магадгүй одоо хүсэж мөрөөдөж ч зүрхлээгүй, эсвэл төсөөлөөчгүй байгаа тэр нэгэн амжилттай, гайхамшигтай эрхэм болсон байх вий.

Эсвэл та энэ залхуу нохой шиг яг ингээд л балрахыг хүсч байна уу

Үүнийг хүсэхгүй байгаа бол та залхуурах болгондоо хамгийнхаа хорон, хоржоонтой, тохуутай өнгөөр:

– Юуны ч төлөө залхуурах юм билээ дээ хэмээн хорхойтой арааныхаа завсраар сийгүүлэн хэлээд хариулт болгон шууд ажилдаа шамдан орж бас болох л юм даа… 😀 амжилт хүсье.

http://itgelzutgel.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж