Хятадын сансрын бас нэг амжилт

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Хятадын сансрын бас нэг амжилт

Хятад 2020 онд ашиглаж эхлэхээр төлөвлөсөн дэлхий орчмын тойрог замын сансрын станц байгуулах талдаа чухал алхам хийлээ.

Өнгөрсөн ням гаригт гурван сансарын нисэгчтэй сансрын жолоодлогот хөлөг “Шэньжоу-9” дэлхийн орчмын тойрог замд байгаа “Тяньгун-1” модультай залгалт хийлээ. Гар удирдлагаар хийсэн залгалтын гүйцэтгэгчээр нь багийн гишүүн 43 настай Лю Ван ажиллав.

“Шэньжоу-9” сансарын хөлгийг зургадугаар сарын 16-нд баруун хойд Ганьсу муж дахь Зюцюанийн сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Чанчэн-2Ф” зөөгчөөр хөөргөсөн юм. Сансрын хөгийн баг гурван нисэгчтэйн нэг нь Хятадын анхны сансрын нисэгч эмэгтэй Лю Ян юм.

Сансрын хоёр аппарат амжилттай залгагдсанаар Хятад дэлхийд ийм технологи эзэмшсэн гурав дахь орон болов.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж