Тунис Каддафийн хамтрагчийг Ливид шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Тунис Каддафийн хамтрагчийг Ливид шилжүүлэв

Ливийн экс-ерөнхий сайд Аль-Багдади Али аль-Махмудийг Тунист нутагт нь шилжүүлэв. Хүний эрхийн төлөө тэмцэгчид болон өмгөөлөгч нар нь үүний эсрэг байсан ч эрх баригчид түүнийг Ливид шилжүүлэн өгчээ. Энэ алхам нь Тунист хямрал ч гаргаж магадгүй юм. 

Мауммар Каддафийн Засгийн газрыг толгойлж байсан Аль-Багдади Али аль-Махмудийг нисдэг тэргээр  нутагт нь хүргэн Ливийн талд шилжүүлэн өгсөн байна. Засгийн газар уг шийдвэрийг ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдөлгүй бие даан гаргасан байна.

“Энэ шийдвэр нь ерөнхийлөгч ба Засгийн газрын хоорондын харилцаанд  сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй” хэмээн ерөнхийлөгчийн хүрээний эх сурвалж нэрээ нууцлан мэдэгдсэн байна.

Аль-Махмудийг 2011 оны есдүгээр сард Тунис-Алжирийн хилийн орчим барьсан байв. Түүнийг хууль бусаар хил нэвтрэх гэсэн хэмээн зургаан сарын хорих ялаар шийтгэсэн байжээ. Гэхдээ хэд хоногийн дараа давж заалдах шатны шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг чөлөөлсөн байжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж