Б.Батболд: Хүн бүр хайрын дуу дуулдаг, энэ бол мөнхийн сэдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Батболд: Хүн бүр хайрын дуу дуулдаг, энэ бол мөнхийн сэдэв

 Төмөр
замын дуу, бүжгийн чуулгын дуучин СТА Б.Батболдтой ярилцлаа. Тэрээр
сүүлийн үед манайхны дунд хит болоод байгаа “Би монгол эр хүн”
дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн бие даасан тоглолтоо удахгүй хийх гэж
байгаа.

-”Би монгол эр хүн” хаана төрсөн, хэн
байсан гэдгээс яриагаа эхэлбэл сонин болов уу?

-Завхан аймгийн
Ур­га­мал сумынх. 1995 онд СУИС-д орж, Ардын жүжиг­чин Д.Жамьяанжав
багшийн удирдлаган дор зургаан жил сурч 2001 онд төгссөн. СУИС-ийн
түүхэнд манайх шиг зургаан жил сурсан анги байхгүй. Анхны төгсөлтийн
дараа Дуурийн театр, бусад байгууллагуудаас “СУИС төгссөн оюутнууд
Баг­шийн дээд, Хөгжим бүжгийн оюут­нуудаас доогуур байна” гэ­дэг
шүүмжлэл гарсан юм шиг байна лээ. Тэгээд бид­нийг орох жил СУИС-ийн
бэлтгэлийг хоёр жил, үндсэн курсыг дөрвөн жил болгож, бэлтгэлдээ
амжилттай сур­сан оюутнуудыг үндсэн кур­сэд элсүүлдэг болсон юм. Дараа
жилээс нь “Энэ бо­лох­гүй юм байна” гээд эр­гээд таван жилээр төгсгөдөг
болсон л доо. “Ньюанс”-ынхан таван жилээр төгссөн шүү дээ.

-Нэлээд хожуу сурсан юм байна, аймагтаа дуулж бай­гаад ирсэн үү?

-Үгүй,
ерөөсөө малын бэл­чээр дээрээс ирсэн хүн шүү дээ. 1992 онд цэргийн
албанд явж, нэг жил алба хааж ирээд сумандаа мал малласан. Анхны нэг
жи­лийн цэрэг. /инээгээд/ Тэр үед өмч хувьчлал явагдаж, мал хувьчил­сан
болохоор есөн хүүхэдтэй айлын мал гэдэг овоо юм болно л доо.

-Та хэд дэх нь вэ?

-Яг
голынх нь. Таван хүүгийн бас дундах. Надад ч мал мал­лахаас өөр
амьд­рал байхгүй юм байна даа гэж бодож явсан. “Улсын тэргүүний малчин
залуу” ч боллоо. Гэтэл аавын маань сэтгэлд нэг л хүрэхгүй бай­сан юм
байлгүй. Нэг өдөр “За миний хүү, хотод СУИС гэж байдаг юм байна.
Дуу­лаачийн анги гэж байдаг бол тэнд очиж шалгалт өгөөд ир” гээд аймаг
руу явуул­сан юм. Очтол СУИС-ийн хуваар ирээгүй, Соёлын коллежийн
дуулаачийн ангид тэнцээд гэртээ харилаа. Аав миний хуваарийг аваад хот
руу явах юм боллоо. Эргэж ирээд надад юу ч хэлээгүй, тэгж байтал
аравдугаар сар ч гарлаа. “Одоо ч өнгөрсөн юм байна даа” гэж бодож
байтал аав нэг өдөр “Миний хүү одоо хот руу яв, сур­гуулиас чинь
дуудсан. Яруу найрагч Сумьяа, СУИС-ийн хөгжмийн багш Чулуунцэцэг гэдэг
хүнтэй уулзаарай” гээд явуулсан. Одоо бо­доход АЖ Д.Хайдав багш,
Д.Жамьяан­жав багш, Най­дал­маа багш, Загдсүрэн багш эд нар намайг тосч
авсан юм билээ. Намайг дуулууллаа, сонсгол энэ тэр шалгалаа. Хоорондоо
оро­соор яриад байдаг. Намайг “Миний хүү, гарч бай” гэж гаргачихаад
эргэж дуудаад “За миний хүү маргааш хичээлдээ орно, таван шир­хэг
дэвтэртэй ирээрэй” гээд явуулсан. Дуулаачийн ангид орсны дараа
Д.Жамьянжав багш намайг тенор хоо­лойтой гэж, бусад багш нар баритон,
басс баритон хоо­лойтой гэж маргаад. Д.Жамьяанжав багш “Та нар харж
байгаарай, зургаан жилийн дараа би энэ хүүх­дийг тенор хоолойтой
бол­гоод төгсгөнө” гээд өөр дээ­рээ авсан.

-Төгсөөд яагаад Төмөр замын чуулга руу явчих­сан юм бэ, СУИС төгссөн хүмүүс Дуу­рийн театр руу л зүтгэдэг шүү дээ?

-Дуурийн
театрт нэг сар ажил­ласан. Тэгээд энэ миний явах зам биш юмаа гэж
бодоод гарсан даа. Дуурийн театрыг та нар мэднэ шүү дээ, нэг л тийм
нүсэр. Хөл, гар нь олдохгүй. Дээр нь би өөрөө бүрэг, юмны урдуур
гүйгээд байж чаддаггүй болохоор.

-Төмөр замын чуулга ер нь ямар юм. Яагаад аав тань таныг дуучин болгох гэж тэгж их зүтгэсэн юм бол?

-Миний
аав, ээж хоёр хоёу­лаа аймгийн аварга дуучид бай­сан. Аав маань
насаараа даргын жолооч хийсэн хүн. Миний ах, эгч, дүү нар бүгд хаана ч,
хэний ч өмнө очоод гурван дуу дуул­чихна шүү. Бид есөөс аав, ээж
хоёрынхоо хоолойг арай илүү авч үлдсэн нь намайг гэж сон­госон юм шиг
байгаа юм. 2004 онд аав маань өөд болсон. Аавын­хаа дурсгалд зориулаад
хүмүүс шиг мөнгөөр суварга босгож, баяр наадам хийж би чадахгүй. Уран
бүтээлч хүний хувьд аавдаа зориулж сайхан дуун суварга босгоё гэж аавын
тухай сайхан шүлэг хайж их явсан. Хөдөө тоглолтоор явж байгаад “Бурхан
аав” гэж гоё шүлэг нутгийн хүнээс аваад АЖ Д.Энхтайван ах дээр ая
хийлгэх  гэж очсон юм. Тэгтэл өөдөөс маань “Олон­той явсан аав минь”
гэдэг бэлэн дуу өгсөн.  Аавдаа, ээждээ зориулсан дуунуу­дыг маань ард
түмэн дуу­лаад, нэг ч гэсэн бадгийг нь зөв аялж явбал би тэднийхээ
араас маань уншсан­­тай адилхан  гэж боддог. Тэгээд яруу найрагч
Ц.Бавуу­дор­жид “Миний ээж ийм сайхан дуулдаг, уран хүн байлаа” гэж
ярьж өгөөд ээждээ зориул­сан нэг сайхан шүлэг захиалаад байгаа.

-Одоо хэр олон дуутай болсон бэ?

-Болсон
болоогүй дуул­сан дуунууд 100 гаруй бай­на. Яг өөрөө аваад дуулсан,
амьд­руулсан дуу бол арав гаруй байгаа. Тоглолтон дээр маань бүгд
дуулагдана.

-Тоглолтонд тань та­наас өөр ямар хүмүүс оролцох вэ?

-Ардын
дуу, бүжгийн чуул­га, Төмөр замын чуул­гын бүжигчид оролцоно. Завсраар
нь “Говь” ком­панийн загварын үзүүлбэр явна. Нийтдээ тавиад хүн
орол­цоно, бүжигчид голдуу. Дуучдаас МУГЖ, дуучин С.Батсүх, МУГЖ
Д.Сосор­барам гуай оролцоно. Рок попынхноос бас нэг хүн оролцоно оо.
МУГЖ Д.Жар­гал­сайхан гуай, Б.Саран­туяа, Т.Ариу­наа гурвын хэн нь
орол­цох бол, бодоод л байна. Уртаа­шаа гурван дуучин дуулна, би өөрөө
дуулна, арай нэг өөр тоглолт болно гэж бодож байгаа.

-Тоглолтын зар яагаад явахгүй байгаа юм бэ, хаана тоглох вэ?

-Бөхийн
өргөөнд ирэх сарын 17-нд тоглоно. Манай дуучид л миний өмнөөс давчдаад
л “Чи юугаа хий­гээд яваа амьтан бэ, мар­гааш 17 боллоо шүү дээ” гээд
загнаад байгаа. Би “Яах вэ дээ, болно биз” гэдэг юм.

-Таны “Би монгол эр хүн” дууны шүлэгнээс гад­на хөгжмийн найруулга нь маш гоё болсон байсан, оркестр авсан уу?

-”Анир”
студийн н.Алтан­хуяг гэж залуу хөгжмийн найруулгыг нь хийсэн юм.
Оркестр авахын шаард­лагагүй, компьютерт бүх амьд хөгжмүүд байж байна
шүү дээ. “Анир” студиэс партетурыг нь аваад Дуу­рийн театр, улсын
филар­мони дээр очиход яг дуу­гарна, нотоор нь биччихсэн учраас ялгарах
юу ч байх­гүй. Одоо Ц.Бавуудорж, Т.Сэр-Одын хөгжим “Алтан нөхөд” дуун
дээр ажиллаж байгаа, болж өгвөл тог­лол­тондоо оруулчих санаа­тай.
Дуурийн театрын дуучин н.Бямбахүүтэй хамтарч дуулж байгаа. Ш.Сүрэнжав
гуайн шүлэг “Ямар азаар монголдоо төрөв өө” гэж бас нэг сайхан дуу хийж
байгаа, тоглолтон дээрээ шинээр дуулна. Голдуу эх орон, эр хүнийг,
аавууд, ах нарыг, бас морийг дуулдаг.

-Яагаад хайрын тухай, хүүх­нүүдийн тухай дуул­даггүй юм бэ? Шинэ залуу дуучид хайрын дуугаар л гарч ирдэг шүү дээ…

-Дуулна
аа, дуунууд бай­гаа. Гэхдээ арай гаргаж ирэх бо­лоогүй. Хүн юм чинь
бо­дол бай­гаа шүү дээ. Хайрын дуу бол угаасаа мөнхийн сэдэв, хүн
болгон л дуулдаг. Би тэднээс жаахан ялгараад эртэйхэн, цог­тойхон
дуулья л даа. Тэгвэл Монголын сайхан залуус эх орон, газар шороогоо,
эцэг эхээ, ах дүү, амраг садангаа гэдэг зүрх сэтгэлтэй, эрч хүчтэй байх
юм болов уу гэж бод­дог. Ямар ч байсан эхлээд би нэг иймэрхүү монгол эр
хүн гэдгээ ард түмэн­дээ ха­руу­лаад орхиё /инээв/.

-Энэ дуу таныг яаж “ол­сон” юм бэ?

-Хөгжмийн
зохиолч Д.Цэ­вээн­равдангийн ая, Д.Энх­тайван, Р.Баярсайхан гэж хоёр
залуу­гийн шүлэг дээ. Анх С.Батсүх гавьяатаар дуулуулсан юм би­лээ.
Тэ­гээд “Сайхан дуу боллоо, клипээ хийлгэе” гээд очиход нь С.Батсүх
гавьяат “Нэгд би, ийм сайхан дууны кли­пэнд тоглож тэнцэх хүн биш,
хоёрт наад дууг чинь үнэ­хээрийн гүйцээж дуулж ча­дах­гүй байна, өөр
сайхан залуу дуучин олж өгье” гээд надад өгсөн юм билээ. Эх­лээд
С.Батсүх гавьяатын фонаграмм дээр дуулсан чинь яг түүний манераар
дуулчихаад болохгүй бай­сан. Тэгээд “Батболд бол  Батболд шүү дээ, арай
нэг өөр байх ёстой” гээд “Анир” студиэр хөгжмөө шинээр бичүүлээд да­хиж
дуулсан. “Олонтой явсан аав”-ыг анх дуулчихаад уйлаад л, уугаад л, нэг
хэсэг явсан. Аавыгаа дөнгөж алдаад байсан үе. Тэгж яваад осолд орж,
хоёр жил гаруй  уран бүтээлээ орхисон. Үхэл амьдралын дэнсэн дээр нэг
хэсэг бай­лаа. 82 кг жинтэй байсан хүн 49 кг болтлоо турсан. Ээж маань
өвдөөд эмнэлэгт, би өөрөө үхэл амьдралын дэн­сэн дээр. Нэг хэсэг хэцүү
байсан. Ямар ч байсан дуу­лахаасаа өнгөрлөө, цаашаа яаж амьдрах вэ, мал
мал­лахуу, яах вэ гэдэг дээрээ байлаа шүү дээ. Яг тэр үед энэ дуу надад
ирсэн. Тэгээд өөрөө өөртөө “За, Батболд оо, чамд ийм үед ийм
хий­морьтой сайхан дуу орж ирлээ. Одоо чамд ямар л нөөц үлдсэн байна,
түүнийгээ гарга” гэж хэлсэн. Энэ дуун дээр маш удаан ажилласан, бараг
дөрвөн сар. Гайгүй сайхан дуу болсон. Саяхан дууныхаа клипний зураг
авалтыг дуус­гасан, одоо монтаж хийгдээд бэлэн болж байгаа.

-Зурагтаар цацагдаад бай­гаа биш юм уу?

-Биш
л дээ. Тэр зүгээр TV9-ийнхөн очоод дуулаад өгөөч гэхээр нь дуулаад
өгсөн чинь өөрсдөө дүрс­жүүлээд цацчихсан байсан. Сонгуулиас 5-6.хан
хоно­гийн өмнө.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн сурталчилгаагаар уу?

-Тийм.
Эхлээд бол өөрс­дөө тиймэрхүү санаа хэлж орж ирсэн юм. Тэгэхэд нь “Би
улстөрийн янз бүрийн юманд оролцохгүй” гээд зөвшөөрөөгүй. Монгол эр хүн
гэхээр заавал нэг бок­сын аварга ч юм уу, мундаг улстөрч байх ёсгүй биз
дээ. Зүгээр монгол эр хүн ямар намба төрхтэй, ёс заншил­тай байх ёстой
юм, тийм л клип хийе л дээ. Хөдөл­мөрийн баатар Д.Цэрэнтог­тох аваргыг
хар, халхын сайхан эр байж л байна шүү дээ. Би яг тэр утгаар нь
өөрийнхөө санааг хэлж бай­гаад клип­нийхээ зургийг авахуулсан, “Яндаг
фильм” студи хийж бай­гаа. Яг тог­лолтынхоо дундуур клип­ний­хээ
нээл­тийг хийнэ, анх­ны үзэгчид нь бөхийн өр­гөөнд үзнэ. Дараа нь бүх
телеви­зүүдээр цацна. Одоо гараад байгаа тэр клипийг хараад би санаа
зовдог юм. Дээл нь томд­чихсон, янзын л юм байгаа биз дээ. Монгол эр
хүн тийм байж болохгүй биз дээ./инээгээд/ “Наад дуугаа хаа, би өөрөө
клипээ хийл­гэ­хээрээ өгнө” гэж телеви­зийнхэнд зөндөө хэлдэг. Яалт
үгүй үзэгчдээс захиал­га орж ирээд болдоггүй юм шиг байна лээ.

-Клипээ уг нь тог­лол­тын­хоо өмнө цацсан бол дээр байсан юм биш үү, нэг төр­лийн суртал­чилгаа?

-Юманд
хэт яарах дэ­мий. Хэтэрхий их яарах юм бол цаа­наас нь бүгдийг
зог­соочихоод байна шүү дээ. Миний том ах аавын мэр­гэжлийг өвлөж,
жолооч бол­сон юм. Аав ахад нэг удаа “Миний хүү одоо хэзээ ч хаана ч
явсан санаа зово­хооргүй бүрэн жолооч бол­сон юм байна” гэж хэлсэн
байхгүй юу. Би бас Төмөр замын чуулгадаа дуучин Л.Уран­мандахтай
хамтраад уран бүтээ­лийн тоглолт хийсэн. Аавыгаа эмнэлэгт хэвтэж байхад
нь чөлөө­гөөр авчирч үзүүллээ. Тэгээд намайг бас “Миний хүү дуучин
болжээ” гэж хэлэх болов уу гэж бодсон чинь “Миний хүү их юм сурчээ” гэж
хэлсэн. Дараа нэг тог­лолтоо хийгээд аавдаа үзүү­лэхэд “Миний хүү
дуучин бол­жээ” гэж хэлэх байх гэж бодож, зүтгэж явсаар аавы­гаа алдсан
даа. Дараа нь “Олонтой явсан аав”-ыг дуулж, “Морин хуур” наа­дам, улсын
уралдаанд тү­рүүл­лээ, “Шилдэг уран бү­тээлч” боллоо, анхны бие даасан
цомгоо гар­галаа.  Тэр үед би гэдэг хүн ёстой нөгөө Мон­голын газар
шо­роог хөлөө­рөө, дэлхийн бөмбөрцгийг нэг хөлөөрөө гишгэж явлаа шүү
дээ. Тэгж яваад осолд орсон. Үнд­сэндээ 100 хувь өөрөөсөө болсон хүн.
Харин ч бурхан цаанаас нь “Арай ч ингээд явуул­чихаж яах вэ дээ” гэж
харсан байх. Дээр нь сайн ханийн буян.

-Танай эхнэр бас урла­гийн хүн үү?

-Манай
чуулгад бүжиг­чин. Бид хоёр охинтой, одоо таван нас хүрч байгаа.
Най­зууд “Танай аав чинь царай муутай” энэ тэр гээд цааш­луулахаар “Би
монгол эр хүний хүүхэд шүү” гэдэг гэж байгаа юм. Ямар ч дууг сонссон
эхлэл, төгсгөлийг яг тэр каналис­таар нь хийнэ шүү дээ. Тэгсэн хэрнээ
өөрөө дуучин болно гэж ерөөсөө ярьдаггүй. “Би ху­руун дээрээ гардаг
хүүхэн болно, Та нар намайг бале­тын сургуульд оруулж өг” гэдэг. Ийм л
гурван хүн амьдарч байна даа. Түмэн олны буянд тоглолт маань сайхан
болох байх аа.

-СТА цолыг хэзээ авсан бэ?

-Өнгөрсөн хавар, сон­гуулийн өмнө БСШУ-ы сай­даас авсан. “Би монгол эр хүн” дуугаараа.

Б.СЭМҮҮН                       
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж