Гэвч дөрөвдүгээр сарын байдлаар инфляцийн төвшин 16 хувьд хүрсэнд Засгийн газраас бэлэн мөнгө тарааж байгаа болон дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, БНХАУ-ын экспорт багасч буй зэрэг нь нөлөөлсөн аж. Иймээс Монголын бодлого боловсруулагчид мөнгөний болон төсвийн чанга бодлого баримтлах нь зүйтэй гэдгийг сануулсан байна.
Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс "Засгийн газрын зардлын өсөлт орлогоосоо давж, төсвийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар төсвийн алдагдал ДНБ-ий 4.7 хувьтай тэнцлээ.
Мөн иргэдэд амласан бүх бэлэн мөнгийг тараавал төсвийн алдагдал ДНБ-ий 13 хувьд хүрч өснө. Дөрөвдүгээр сард Монгол Улсын экспортын хэмжээ өсөөгүй, ажилгүйдлийн төвшин буурч байгаа зэрэг сайн үзүүлэлт байгаа ч инфляцийн төвшин өндөр байгаа нь эдийн засагт хэт халалт үүсэх магадлалтайг харуулж байна" гэжээ.