“Гурван” охин эргэн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

“Гурван” охин эргэн тайзнаа

Зургадугаар сарын 24-ний үдэш “iLoft Function House”-д 17 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн “Камертон” хамтлагийн нэгэн гоё бэлэг нь “Гурван охин” хамтлаг байлаа. Хамтлагийн гишүүн Г.Анхмаа бие давхар болсноос хойш тайзнаа гараагүй багагүй хугацааг үдсэн тэд “Камертон”-чуудад төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, фенүүдтэйгээ уулзсан. Тэд дуучин Д.Болдын “Гурван охин”-д “бэлэглэсэн” анхны дуу болох  

“…Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч
Намайг зүүдлээч өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
…” хэмээн эгшиглэдэг “Надтай хамт өглөөг угтаач” дуугаар бүгдийг уярааж, дараа нь “Hot disco”-гоор залуусыг халууцуулсан шүү. Сонирхуулахад, “Гурван охин” хамтлагийн шинэ продюсераар “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй тэд шинэ цомгоороо үзэгч, фенүүддээ бэлэг барихаар шаргуу ажиллаж байгаа гэнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж