Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн нутгийн зарим газар, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Халх голуудын саваар 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй.
Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19
градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу Цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар 5-10  градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Бороогүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж