“Google TV” худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

“Google TV” худалдаанд гарна

Google компани Sony-тай хамтран “Google TV” интернэт телевизийн үйлчилгээ гаргах болсноо танилцуулсан.

Google энэхүү шинэ үйлчилгээгээ интернетээр дамжин телевизэд хүрч буй хамгийн анхны үнэгүй үйлчилгээ хэмээн онцлож байгаа ба цаашид улам боловсронгуй болгож хөгжүүлнэ хэмээн амлаад байна. Үүнээс өмнө Apple мөн Apple TV хэмээх үйлчилгээгээ танилцуулж, TV үзэх тусгай төхөөрөмжөө танилцуулсан. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар iTune, Youtube зэрэг бүх сайтуудаас видео үзэх боломжтой гэнэ. Мөн телевизийн олон шоунуудтай хамтран ажиллах гэрээ хийгээд буй тухайгаа мэдээлсэн.

Харин Google TV нь хэрэглэгч хүссэн нэвтрүүлгээ интернетээс хайж олоод DVR чанартайгаар үзэх боломжийг олгож буйгаараа давуу талтай юм. “Google TV”-г ирэх долдугаар сарын 1-нээс ойролцоогоор 200 еврогийн үнэтэйгээр худалдаалагдаж эхлэх гэнэ. Sony компанийн мэдээлж буйгаар АНУ, Англи, Канад, Австрали, Герман,  Нидерланд, Франц, Бразил, Мексик зэрэг орны хэрэглэгчдэд эхний ээлжинд бүтээгдэхүүнээ хүргэх аж.

Google TV нь хоёр талын алсын удирдлагатай, QWERTY товчлууртай юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж