“Камертон 2”-ын гуравдугаар шат өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

“Камертон 2”-ын гуравдугаар шат өндөрлөлөө

“B production”, “Боловсрол суваг” телевиз, “Music box” суваг хамтран зохион байгуулж буй “Камертон 2” шоу нэвтрүүлгийн гуравдугаар шат энэ сарын 19-23 өдөр үзэгч танд хүрсэн. Шоуны хоёрдугаар шатнаас  шилдэг 50 оролцогч гуравдугаар шатанд орох эрхээ авч чадсан юм. Харин оролцогчид арав арваараа таван баг болж “мини” тоглолтыг гуравдугаар шатандаа бэлдсэн. 624 дугаартай Б.Замбалгарав ахлагчтай “Metrosound” баг, 729 дугаартай Б.Оргил ахлагчтай “Peace bridge” баг, 411 дугаартай Э.Ган-Эрдэнэ ахлагчтай “N and N” баг, 001 дугаартай Г.Ган-Эрдэнэ ахлагчтай “Mi дурлалын 440 дэх гудамж” баг, 728 дугаартай Б.Баярмандах ахлагчтай  “Аравт“ багууд өөр хоорондоо өрсөлдөж “Камертон 2” шоуны тайзнаа тоглолтын хур буусан  үзэгчдийн нижгэнэсэн  алга ташилтаар дүүрэн шалгаруулалт болсон юм. 

Гуравдугаар шатны шалгаруулалтын гол шалгуур нь багийн зохион байгуулалт, багийн тоглолт, дуулалт зэрэг байсан бөгөөд оролцогчдыг тал бүрээс нь  харж шүүсэн байна. Энэ удаагийн шүүлт шүүгчдэд нилээдгүй хүндрэлтэй байжээ. Учир нь багийн тоглолт бүхэн шүүгчдэд таалагдсан төдийгүй шилдэг оролцогчид маань гуравдугаар шатандаа гайхалтай дуулалт тоглолтыг үзүүлж чадсан явдал байсан байна. Харин шүүгчид баг бүрийн урьдчилсан шалгаруулалт бэлтгэлийн бичлэгийг дахин дахин үзсэний эцэст эцсийн дүнгээ гаргажээ. Нэг сар гаруй хугацаанд хамтдаа байж нэгэн хүсэл мөрөөдөл доор нэгдэн, атгасан гар шиг байж  чадсан багуудын мөрөөдөл бол багаараа дөрөвдүгээр шатанд орох явдал байжээ. Харамсалтай нь тэмцээн уралдаан л болсон хойно нэг нь ялж нэг нь хожигддог хойно баг бүрээс шилдэг гэх дөрвөөс таван оролцогч шоугаа цааш үргэлжүүлэх эрхээ авч чадсан байна. Ийнхүү баяр гуниг инээд хөөр дагуулсан “Камертон 2” шоуны гуравдугаар шатанд шилдэгийн шилдэг 21 оролцогч тэнцэж шоугаа цааш үргэлжлүүлэх болжээ. Харин шоуны дөрөвдүгээр шатанд шилдэг 21 оролцогчид маань амьд хөгжимтэй дуулах юм. Оролцогч залуус “Камертон” хамтлагийн дуунуудаас сугалан дуулах бөгөөд одоогоор дууныхаа бэлтгэлд ороод байгаа юм байна. Тун удахгүй үзэгч таны хойморт  “Камертон 2”  шоу нэвтрүүлгийн шилдэг 21 оролцогчдын сэтгэл уярам сайхан дуу,  амьд хөгжимийн гайхамшигт аялгуутай  хамт эгшиглэх болно. 

Шоуны оролцогчдын гуравдугаар шатны шалгаруулалтыг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж