Азийн хувьцааны үнэ уналаа

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Азийн хувьцааны үнэ уналаа

Өнөөдөр Азийн ихэнхи хувьцааны үнэ  унасан байна. Японы “Никкей 225” индекс 0,4 хувиар буурч 8,765.54 болсон бол Өмнөд Солонгосын “Коспи”-нх 1,4 хувиар буурч 1,882.19 болжээ. Мөн Австралийн “S&P/ASX 200” индекс 0,9 хувиар унаж 4,012.00 болсон байна. Харин Хонконгийн “Ханг сэнг”-ийн  индекс 0,3 хувиар өсч 19,060.11 болжээ.

Шанхайн нийлмэл индекс 0,6 хувиар буурч 2,248.23-д хүрчээ. Мөн Сингапур, Тайланд Индонезийн хувьцааны үнэ бас унасан байна. Энэ байдлаас үүдээд хөрөнгө оруулагчид дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон Хятадын эдийн засаг удааширч байгаад мөн Европын өрийн хямрал удаан үргэлжилж магадгүй байгаад санаа зовж байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж