Тэтгэмжийн хэмжээг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Тэтгэмжийн хэмжээг тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 15 мянга, 18 ба түүнээс дээш насны хүнд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 10 мянган төгрөгөөр тогтоолоо. Энэ тэтгэмжид 80 мянган өрх хамрагдах тооцоо гарсан байдаг аж. Мэдээллийг Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас ирүүлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж