Бөхчүүд таван минутад багтаж ам авна

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Бөхчүүд таван минутад багтаж ам авна

“Өмнөх давааны барилдаан дуусч дараагийн даваанд ам авах бөхийг зарласнаас хойш таван минутад багтаан ам авахгүй бол эрэмбээр дараагийн бөх ам авна” гэж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны 3, 5, 7-гийн давааны өмнө бөхчүүд ам авахгүй уддагаас наадамчин олон бухимдаж, барилдаан сунжирдаг зэргийг хязгаарлах үүднээс ийм шийд гаргасан байна. Мөн олны дунд байнга яригддаг цолны найрааг таслан зогсооход чухал хувь нэмэртэй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзжээ.

Түүнчлэн баяр наадмын барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулахаар болсон байна. Мөн орон нутгаас ирүүлсэн саналыг хэлэлцээд Баян-Өлгий, Дундговь, Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд  зохион байгуулахыг дэмжлээ. Сүхбаатар аймаг Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг аймгийнхаа 70 жилийн ойтой хамт, Баян-Өлгий, Дундговь аймгийнхан Баруун болон төвийн бүсийн зуны уралдааныг баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэх болжээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж