Хөгжлийн банкны ТУЗ-ийн дараагийн дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дараагийн дарга хэн бэ?

Сангийн яамны зарлалын самбарт Төсвийн бодлогын газрын даргын сонгон шалгаруулалтын зар гарчээ. Учрыг лавлавал тус газрын дарга Б.Батжаргал ажлаа өгч байгаа аж. Сангийн яамны Төсвийн газрын дарга гэдэг бол албан тушаалаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон Улсын татварын маргаан таслах зөвлөлийн дарга зэрэг албыг давхар хашдаг. Тэгэхээр Сангийн яамны Төсвийн газрын дарга ажлаа өгсөн бол Хөгжлийн банк ТУЗ-ийн даргагүй болжээ гэсэн үг.  Тэгвэл энэ чухал албанд Сангийн яамныхан тийм ч хариуцлагатай хандахгүй байгаа бололтой. Сонгон шалгаруулалт хийх тухай зарлалаа хэвлэл мэдээллээр олонд хүргэлгүй зөвхөн яамныхаа самбарт гаргасан байгаагаас харвал шүү дээ. Сангийн яамнаас гаргасан зарлалаас харвал энэ албанд зөвхөн Сангийн яаманд ажиллаж байсан  хүмүүс л очих юм байна. Учир нь, сонгон шалгаруулалтын нэг шалгуур нь Сангийн яаманд мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажилласан байх, төсвийн чиглэлээр удирдах албан тушаал хашсан байх зэрэг. Энэ мэтчилэн шалгуурыг хангасан хүн зургадугаар сарын 20-ны дотор материалаа ирүүлэх юм байна.

Харин Б.Батжаргал дарга яагаад ажлаа өгснийг лавлахад Сангийн яамнаас хариулах хүн олдсонгүй. Зарим нэгний хэлж байгаагаар бол Хөгжлийн банкаас болоод түүнийг ажлаа өгөхийг шахжээ.

С.ОНОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж