Төв
аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг даган
хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын өнөөдрийн
хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Онгоцны шинэ буудал байгуулах ажил одоо
үргэлжилж байгаа бөгөөд 2015 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд
байна. Ингэснээр 6 онгоц зэрэг хүлээн авч, жилд 1 сая 650 мянга гаруй
хүнд үйлчлэх боломж бүрдэнэ. Нисэх буудалд ажиллах ажиллагсдын тав
тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор буудлыг түшиглэн 100 мянган хүн амтай
хот шинээр байгуулахаар болжээ. Шинэ хот нь аялал жуулчлал, хүнс, хөнгөн
үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологид тулгуурласан
хөгжлийн үндсэн чиглэлтэй, газар тариалан, мал аж ахуй, мах, махан
бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцээр
найдвартай хангагдсан, амьдрах таатай орчинтой дагуул хот байх нь.
Түүнэчлэн хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулахаас гадна Төвийн бүсийн
болон төвийн бүсийн тулгуур төв-Зуунмод хотын хөгжилд ч чухал түлхэц
болох юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.