Фейсбүүкийн хувьцаа дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Фейсбүүкийн хувьцаа дахин өсчээ

Фейсбүүкийн хувьцааны хаалтын ханш өнгөрсөн баасан гаригт 33,05 ам.доллар хүрэв. Энэ нь тавдугаар сарын 21-нээс хойш анх удаа ийм өндөр ханшаар хаалт хийсэн тохиолдол боллоо.

Хэдийгээр ийнхүү өссөн үзүүлэлттэй байгаа ч анх зарласан 38 ам.долларын үнээсээ 14 хувь доогуур ханштай байгаа юм.

Фейсбүүкийн үнэт цаас ихээхэн дуулиан шуугиантай зах зээлд нийлүүлэгдсэн ч хөрөнгө оруулагчдад ихээхэн эсрдэл дагуулж, ханшны хэлбэлзэлтэй байгаа юм.

Одоогоор хөрөнгө оруулагчид хувьцааны үнийн өсөлтийг мөнгө босгох, орлого нэмэгдүүлэх боломж хэмээн үзэж байна. Харин ихэнхи шинжээчид энэхүү эерэг байдал удаан хугацаанд үргэлжлэнэ гэсэн бодолтой байгаа ажээ. 

Фейсбүүк компани IPO гаргаснаас олон хувьцаа эзэмшэгчид шүүхээр заргалдаад байгаа гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж