Сураггүй болсон иргэдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон иргэдийг хайж байна

Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд өнгөрсөн амралтын өдрөөр “Porter” маркийн автомашин осолдож, 36 настай залуу амиа алдаж, 70 орчим насны эрэгтэй хүн сураггүй болсон байна.

Мөн Төв аймгийн нутагт 50 гаруй насны эрэгтэй айлаас харих замдаа төөрч сураггүй болжээ. Сураггүй болсон эдгээр иргэдийг аймгуудын онцгой байдлын хэлтсийн аврагчид хайж эхэлсэн байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо үргэлжлэн орох учраас аянга цахилгаан буух, уруйн үер, түр зуурын хүчтэй салхи шуурга үүсэх, голын усны түвшин огцом нэмэгдэх нөхцөл бүрдсэн учир иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагыг болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж