M-Edge таны iPhone-ыг “хувцаслана”

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

M-Edge таны iPhone-ыг “хувцаслана”

Хүүхэд залуусын хамгийн хайртай “хэрэглээ” болоод буй iPhone-д зориулсан хээнцэр, дэгжин гэрийг M-Edge компани урлажээ.

Тэдний бүтээсэн гэр нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ихээхэн онцлог аж. Хөөсөнцөрөн материалаар хийгдсэн учраас барихад эвтэйхэн, хөнгөн, мөн таны ухаалаг гар утсыг бүхэлд нь биш зөвхөн ирмэг хэсгээр нь бүрж, хамгаалах зориулалттай.

Өнгөний хувьд ч өргөн сонголттой ба 29.99 ам.долларын үнэтэй юм байна.

Тэд мөн таны iPad-ыг “хувцаслахаа” мартаагүй.  Та M-Edge-ээр iPad-аа хувцаслахыг хүсвэл 34.99 ам.доллар төлөх хэрэгтэй юм байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж