Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Эгшиглэн бөө болжээ

Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан өвөрмөц хоолой, хэнэггүй яриатайгаараа олонд танигдсан бүсгүй бол дуучин Эгшиглэн. Тэрбээр урлагт анх хөл тавихдаа “Камертон” хамтлагийн ахлагч төрийн шагналт Д.Болдын “В” продакшнд ажиллаж байсан. Гэвч төд удалгүй хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарахаар захирлынхаа эрх мэдлээс гарсан. Тэр үед намайг хэн захирах вэ гэсэн шиг энд тэнд дураараа дургин явсаар олны анхаарлыг нэлээд татаад авсан. Гэвч сүүлийн үед нам гүмхэн амьдарч байна. Учир нь тэрбээр удган болж тэнгэрийн үйлд зүтгээд уран бүтээлдээ анхаарах завгүй байгаа.

Сүүлийн хэдэн жил тоолж барамгүй болсон бөөгийн онгод сахиус Монголын урлагийнханд буух болжээ. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай мөн л бөө болж түүнд Дуучин Анхаагийн эхнэр Халиун шавь орсон гэж хүмүүс жиг жуг хийлцдэг юм билээ.

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж