Аделийг найз залуу нь ижил хүйстнээр сольжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Аделийг найз залуу нь ижил хүйстнээр сольжээ

Их Британийн поп хөгжмийн ертөнцөд “21” нэртэй цомог нь хамгийн олон борлогдсон дуучин Адель намтраа бичүүлж байгаа гэнэ. Аделийн намтарт 18 настайдаа бүтэлгүй дурлалтай учирч, бисекс залууд хаягдсан нь түүнийг хөгжимд хэрхэн хөтөлж, “19” нэртэй анхны цомог нь ямар их амжилт авчирсан тухай өгүүлдэг байна.

Адель дуугаараа бүтэлгүй дурлалын зовлон шаналал, харууслыг илэрхийлсэн билээ. Гэвч тэрбээр одоо хайр дурлалынхаа тухай дуундаа илэн далангүй өгүүлсэндээ харамсдаг хэмээн ярьдаг аж.

Хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч, хувийн амьдралаа төвхнүүлэх гэж буй Адель намтраа зохиолч Марк Шапирогоор бичүүлэхээр болжээ.

Аделийн намтарт Лондонд өрх толгойлсон ээжтэйгээ өссөн дуучин бүсгүйн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлэх гэнэ. Адель дурласан залуугаа бисекс гэдгийг өмнө нь мэддэг байсан ч тэд бие биедээ дурласан тул бүх зүйл бүтэх юм шиг түүнд санагджээ.

Харин нэг л өдөр  найз залуу нь Аделийн найз ижил хүйстэн залууг дагаад явсан нь түүний зүрхийг шархлуулсан аж. Адель энэ бүхнийг мартахын тулд ууж эхэлсэн ч хөгжмөөс тэр жинхэнэ тайтгарлыг олсон билээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж