
Шведийн Стокгольмд очиж, өнгөрсөн даваа гаригт тоглолтоо хийсэн этгээд хачин Lady Gaga тэндхийн фэнүүдээ бас л гайхшруулав. Тэр Стокгольмын гудамжинд уранхай торон трико, мөн торон дотоож, хар хөхөвч, савхин хүрэмнээс өөр хувцасгүй нүцгэн шахам явжээ. Өсгийгүй хэрнээ байж боломгүй мэт харагдах өндөр гутал өмссөн дуучин бүсгүй бие даан алхаж чадахгүй шахам байсан учраас бие хамгаалагчдаа түшиж, их л болгоомжтой алхаж байсан гэнэ.
Шведэд одоо ч сэрүүхэн байгаа болохоор дуучин бүсгүй мэдээж даарсан байх даа. Гэвч Lady Gaga даарахаас хэзээ ч айхгүй. Түүнд стиль имижээ алдахгүй байх нь л чухал бололтой. Хов живний сайтуудад түүний энэ зургуудыг тавьж “Хатагтай Gaga, ханиад хүрчихэв ээ. Бид чамайг ханиад хүрээд дуулж чадахгүй байхыг чинь хармааргүй байна шүү” гэж егөөдөн бичэцгээжээ.
Ж.Нил