Ирэх сард 10 сая “Galaxy S III” худалдаалагдана

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Ирэх сард 10 сая “Galaxy S III” худалдаалагдана

Ирэх долдугаар сард “Samsung Electronics” корпораци сүүлийн үед худалдаанд гаргаад буй “Samsung Galaxy S III” ухаалаг гар утсаа дэлхий дахинд арван сая гаруй ширхэг борлогдоно гэж тооцоолжээ.

Өнөөдөр “Samsung” корпорацийн бизнесийн албаны дарга Шин Жунг-Киун ““Galaxy S III” ухаалаг гар утас худалдаанд гарснаас хоёр сарын дараа түүхэн амжилтанд хүрнэ” гэж мэдээлсэн байна.

Гар утас үйлдвэрлэгчид утасны үнийг хэрэглэгчдийн эрэлт дээр үндэслэн тогтоодог байна. “Apple” болон “Samsung” корпорациуд хоорондоо адилгүй ч тэд хэрэглэгчдэд хямдрал үзүүлдэггүй байна. 2011 онд “Samsung” корпораци дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч “Nokia” корпорацийг гүйцэж, “Apple” корпорацитай ухаалаг гар утас үйлдвэрлэгч шилдэг үйлдвэрлэгч болохоор өрсөлдөж байгаа билээ. Мөн тэд энэ жил хоёр дахин их буюу 200 сая ухаалаг гар утас худалдахаар зорьж байгаа ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж