Манзушир хийдийг сэргээн засварлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Манзушир хийдийг сэргээн засварлалаа

Төв аймгийн Манзушир хийдийн  өнөөгийн төрхийг хэвээр нь хадгалж, хамгаалах мөн сэргээн засварлах ажлыг хийжээ. 300 гаруй жилийн түүхтэй тус хийдийн туурь, байгууламж нь цагийн аясаар элэгдэж нурах дөхсөн байжээ. Энэ ажлын хүрээнд Манзушир хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр унасан байсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас өөрийн хүч, хөрөнгөөр хуучин байдалд нь оруулж, сэргээх, ажлыг хийжээ. Очирваань сийлбэрт чулуун хад нь Манзушир хийдээс дээш  500 метрт байрлах бөгөөд нийт 12 тонн жинтэй байжээ. Чулуун сийлбэрт хадыг босгохын тулд доор нь байсан найман тонн жинтэй чулууг  хагалж холдуулах шаардлага гарсан бөгөөд , өрөмдөх, хөрөөдөх, техникээр татах зэргээр гурван хоногийн турш ажилласаны эцэст хөдөлгөжээ. Үүний дараа чулуун хадан сийлбэрийг өргөж босгох, суурь ивээсийг хийж, бэхлэх, сийлбэрийг сэргээх ажлуудыг хийсэн ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж