Үерийн аманд буухгүй байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Үерийн аманд буухгүй байхыг уриаллаа

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47-1 тоотод оршин суугч иргэн Т.Баясахын гэр үерт өртөж, орон гэргүй болсон. Нийслэлийн онцгой комисс, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас өчигдөр Т.Баясахын гэр бүлд шинэ гэр олгожээ. Гэр хүлээлгэн өгөх арга хэмжээнд Засаг даргын орлогч А.Ганхуяг, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбат, 18 дугаар хорооны Засаг дарга Д.Балжинням нар оролцсон байна. Шинэ гэр хүлээн авсан иргэн Т.Баясах “Орон гэрээ алдаж, сэтгэл санааны хямралтай байсан бидэнд шуурхай арга хэмжээ авч, гэртэй болгосонд, бас шинээр буух газар зааж өгсөнд маш их баяртай байна, цаашид өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, айлуудыг үерийн аманд буухгүй байцгаая” хэмээн уриалсан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж