Наадам хаяанд ирсэн энэ үед махны үнийн хэлбэлзэл иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлдөг билээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ямааны махны үнэ 2.1 хувиар буурсан бол, хонины мах 1,5 хувь, үхрийн цул мах 1.1 хувиар өсчээ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн томоохон үйлчилгээний төв, захуудад нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 7125 төгрөг, хонины цул мах 7942, үхрийн ястай мах 8260, ямааны мах 5800, адууны мах 6471, үхрийн цул мах 9406 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн өнгөрөгч хоёр долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” компанийн савласан дээд гурилын үнэ тогтвортой, харин задгай нэгдүгээр гурилын үнэ 1.4 хувиар өссөн байна.
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин