Эми Уэйхаусын нөхөртөө бичсэн захидал гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Эми Уэйхаусын нөхөртөө бичсэн захидал гарч иржээ

Дуучин Эми Уэйнхаусын экс нөхөр Блэйк Фиелдерийн хэлснээр  дуучин бүсгүй түүнээс хүүхэдтэй болохыг гуйж байсан гэнэ.

Зэвсэг эзэмших хуурамч гэрчилгээ гаргуулж, айл ухсан зэрэг хэрэв төвөгт орооцолдож байсан Блейк Фиелдерийн ээж нь ч дуучин бүсгүй Валентины өдрөөр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй тухай захидлыг олжээ.

Архины хордлогоор харамсалтайгаар амиа алдсан авьяаслаг дуучин бүсгүй хоёр жилийн өмнө салсан нөхөртөө бичсэн захидлаа “Чиний эхнэр” хэмээн төгсгөсөн байжээ. Блейкийн ээж “Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  хүү маань түүний нэр төрийг шившигт хутгасан ч тэд бие биедээ хайртай байсан” хэмээн ярьжээ.

Эми, Блейк нар 2007 онд Миамид гэрлэсэн ч хоёр жилийн дараа салсан юм. Захидалдаа Эми өөрийгөө Блейкийн лусын дагина хэмээн бичсэн байжээ. Тэд нэг нэгнээ ингэж дууддаг байсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж