Н.Энхбаярыг ирэх сарын 18-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг ирэх сарын 18-нд шүүнэ

Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан энэ сарын 21-нд товлогдсон шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаад байсан. Учир нь Н.Энхбаяр өмгөөлөгч  Б.Оюунбилэгээс татгалзан шинэ өмгөөлөгчөөр н.Сайнгэрэлийг сонгосон юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс ирэх долдугаар сарын эхээр шүүх хурлыг товлоно хэмээн мэдэгдэж байсан юм.

Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулахад “Н.Энхбаярын хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүх хүлээн авч, Н.Энхбаярыг ирэх долдугаар сарын 18-ны өдөр шүүх хурлын тов гарсан” гэв.

Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар хамт шүүгдэх юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж