”Brave” хүүхэлдэйн кино тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

”Brave” хүүхэлдэйн кино тэргүүллээ

”Brave” хүүхэлдэйн кино тэргүүллээ

Өнгөрсөн  амралтын өдрүүдэд Диснейн Пиксар анимэйшний бүтээл улаан үстэй, дэггүй гүнжийн тухай  "Brave" хүүхэлдэйн кино ашиг орлогоороо тэргүүллээ.

Энэ хүүхэлдэйн киноны тасалбар дэлхий дахинд нийт 80 сая ам.доллараар борлогдсон байна. Үүний 66.7 сая ам.долларыг өнгөрсөн  амралтын өдрүүдэд Америкийн кино театруудаас олжээ.

Харин үлдсэн 13.5 сая ам.долларыг дэлхийн зах зээл дээрээс олсон байна. Уг жагсаалтыг түүхэн сэдэвт, аймшгийн кино  "Abraham Lincoln: Vampire Hunter"  киног тэргүүлж байсан ч гуравдугаар байрлуу ухарсан байна.

Хоёрдугаар байранд “Мадагаскар-3” хүүхэлдэйн кино оржээ. "Brave" хүүхэлдэйн кино нь “3D” хэлбэрээр хийгджээ. Уг кинонд  Шотландын уулархаг газар болон төвөөр морь унаж давхидаг өсвөр насны Мерида гүнж, түүний ээж, хаант улсын ёс заншилын тухай гардаг.

Гүнж  Меридагийн дүрд  Шотландын  жүжигчин Келли Макдоналд дуу оруулсан байна. Уг кино нь Пиксар студийн хувьд арван гурав дахь шилдэг кино болсон байна.  "Brave" хүүхэлдэйн кино нь Пиксар анимейшнэнд түүхэн эрэлхэг эмэгтэй баатрын дүрийг гаргах тал дээр шинэлэг кино болсон. Диснейд урьд нь эмэгтэй баатруудын тухай “Мулан”, Покахонтас” зэрэг хүүхэлдэй кинонууд байдаг бөгөөд 185 сая ам,доллараар бүтжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж