Ирээдүйг гэрэлтүүлэх шинэ эрчим хүч

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Ирээдүйг гэрэлтүүлэх шинэ эрчим хүч

Монгол улсад эрчим хүчний хэрэгцээ тулгамдаад байна. Бидэнд буй эрчим хүчний нийлүүлэлтээс давсан эрэлт хэрэгцээ бий болжээ. Монгол улс шинээр бий болж буй эрчим хүчийг хэрэглэхэд чамгүй амжилтанд хүрсэн боловч бүрэн хэмжээнд шилжих хүртэл нүүрс голлох үүрэгтэй хэвээр байна.

Нүүрс Монголын эрчим хүчний дэд бүтцэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Бид нүүрс ашигладаг дулааны цахилгаан станц тавыг барьж байгуулан эрчим хүчний хэрэгцээгээ хангахын зэрэгцээ, нүүрсийг гэрийн нөхцөлд хүртэл эрчим хүчний эх үүсвэр болгосоор байна. Гэхдээ энэ хоёр хэрэглээний аль аль нь үр өгөөж багатай бөгөөд байгаль орчинд зохицол багатай билээ. Цахилгаан станцуудын дийлэнх нь ашиглах хугацаа дууссан буюу бүтээмж буурсан, ахуйн нөхцөлд нүүрс түлэх нь хортой байхын зэрэгцээ орчин цагт сэрэмжилбэл зохино.

Гэсэн хэдий ч нүүрс мөнхөд Монгол орны нэгэн хэсэг байсаар байх болно. Учир нь манай улс асар их нөөцтэй нийлүүлэгч билээ. Нүүрс бидэнд байгалиас заяасан баялаг бөгөөд эрчим хүчний зайлшгүй тэжээгч мөн. Өнөөдөр бидэнд энэ нөөц баялагийг байгаль орчинд хор багатай, аюулгүй, эдийн засгийн хувьд илүү үр ашигтай ашиглах замаар эрчим хүчний хэрэгцээг хангах сайхан боломж бүрдээд байна. Хэнтий аймгийн Чандгана талд байгуулах цахилгаан станцыг Профэси коал компани санаачлан барьж байна. Тус компани нь Хэнтий аймгийн нутаг Чандгана талд байгаа 141 сая тонн нөөцийг өндөр үр өгөөж бүхий орчин үеийн технологи ашиглан баялаг бий болгоно. Энэхүү цахилгаан станц нь Монгол улсын эрчим хүчний чадамжийг дараагийн шатанд хүргэж, эрчим хүчний үйлдвэрлэлтийг шинэ эринд очино. Уг цахилгаан станц 600МВт цахилгаан үйлдвэрлэх бөгөөд эрчим хүчний хоцрогдсон технологийг халж, байгаль орчинд хор багатай, илүү найдвартай, өндөр бүтээмжтэй нийлүүлэлтийн шаардлагад бүрэн нийцэх байх юм. Чандгана дахь цахилгаан станцад ашиглагдах технологи нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ба цахилгаан станцын түлсэн нүүрснээс үүдэх хүлэмжийн хийг багасгах давуу талтай.

Улаанбаатар хотоос гадна орших орчин үеийн технологит суурилсан цахилгаан станц нийслэлийн нүүрсний хэрэглээг хоёр замаар мэдэгдэхүйц бууруулна: нэгдүгээрт ахуйн хэрэглээний нүүрсний хамаарлыг багасгах: хоёрт эрчим хүчний эх үүсвэрийн гол үйлдвэрлэлийг хотоос холдуулах замаар нүүрсний хэрэглээг бууруулах. Чандгана дахь цахилгаан станцын төсөл нь бусад цахилгаан станцийн төслүүдээс урьдаж буюу 2016 онд ашиглалтад орно. Энэхүү цахилгаан станц нь бидний эрчим хүчний хэрэгцээг хангахын зэрэгцээ Монголын Улсыг эрчим хүчний хараат бус болгох зайлшгүй шаардлагад бүрэн нийцэж байна. Ирээдүйд Чандгана дахь цахилгаан станцыг 3600МВт үйлдвэрлэх хүртэл хүчин чадлыг өргөтгөх боломжтой тул Монгол улс эрчим хүчийг БНХАУ-ын ойрын хэрэглэгчдэд экспортлох боломжийг нээж өгч байгаа юм. Энэхүү нэмэлт боломж нь биднийг дан ганц түүхий эд ханган нийлүүлэгч биш харин эдийн засгийн хөгжил дэвшилд оролцогч болгож байгаа билээ. Чандгана дахь цахилгаан станцын ашиглах орчин үеийн дэвшилтэт технологи нь манай улсад эрчим хүчийг үйлдвэрлэх шинэ шинэ эрин үеийг тодорхойлох загвар болно. Асар их баялаг, нөөцтэй гэдгийг нээж олсоноос хойш Монгол улс олон янзын өөрчлөлт шинэчлэлтийг туулан өнгөрүүлжээ. Бид өнөөдөр энэхүү нөөц баялагийг тогтвортой, үр өгөөжтэй, мөн Монголын байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд анхаарах цаг нэгэнт болжээ. Төлөвлөсөн Чандгана дахь цахилгаан станцыг байгуулах төслийн хөрөнгийг Монголчуудын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд шаардагдах хэмжээнд бид өөрсдийн эх үүсвэрээс гаргах жишиг болох болно.

Чандгана цахилгаан станц урт хугацааны хөгжлийг дэмжих үр өгөөжтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Бид асар их баялаг нөөцийг ашиглан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгохоос эхлэж хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх болно.

Дүрстэй мэдээг ЭНД дарж үзнэ үү.

М.НАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж