Өнөөдөр хотод дахиад шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хотод дахиад шороон шуургатай

Өнгөрсөн шөнө нийт нутгаар салхитай,Баян-Өлгийн Ногоон нуур, Алтай сумын нутгаар бороо оржээ.Ховд, Сэлэнгэ, Төв аймгуудын нутаг болон Улаанбаатар хотод салхи 7-12 метр секунд түр зуур 16 метр секунд хүрч шороон шуурга шуурлаа.

Харин өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орох аж. Салхи баруун өмнөөс 10-12 метр секунд, зарим газраар түр зуур 16-18 метр секунд хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн нутаг болон Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Улаанбаатарт солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи өмнөөс 7-12 метр секунд түр зуур 16 метр секунд хүрч шороон шуурга шуурна. 23-25 хэм дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдлээ.  

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж