Мексикт автобус осолдож, 32 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Мексикт автобус осолдож, 32 хүн амиа алдав

Мексикийн баруун өмнөд хэсэгт орших  Герреро мужид автобус осолдсны улмаас  32 хүн амиа алджээ.

Улаан загалмайн нийгэмлэгийн албаныхны  мэдээлж байгаагаар зорчигчид тус мужаар аялж явсан юм байна.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар автобус осолдох үед маш их бороо орж байсны  улмаас зам халтиргаатай байсан гэнэ. Долоон хүн гэмтэж гүн цочролд орсон байдалтай эмнэлэгт хүргэгдээд байгаа юм байна.

Автобусны зорчигчид  Мексикийн зүүний чиглэлийн үзэл баримтлалтай нам болох Ажилчны намын логотой цамц өмссөн байжээ. Тэд Ажилчны  Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Андрес Мануэль Лопес Обрадорын дэмжигчид байсан гэнэ.

Осол болсон газартай ойролцоо  цагдаагийн газар байхгүй улмаас түргэн тусламжийн багийнхан осол гарсан тухай дуудлага авснаас хойш хоёр  цагийн дараа ирсэн байна. Мексикийн Ерөнхийлөгчийн Сонгууль долдугаар сарын 1-нд болох аж. 

Мексикт өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд Мексикийн Gulf мужийн Веракрус мужийн авто зам дээр зорчигч тээвэрлэдэг том оврын автобус осолдож 43 хүн амиа алдсан осол болж байжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж