Хятадууд нутагтаа илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Хятадууд нутагтаа илүүрхэв

БНХАУ-ын Шаньдун мужийн Хайян хотод Азийн элсний спортын III наадам боллоо. “Шар тив”-ийн 43 улсын 1336 тамирчин 13 спортын 49 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин долоо хоногийн турш өрсөлдөв. Нийт 23 улсын баг ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд зохион байгуулагч БНХАУ 14 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Тайланд (13+9+6), БНСУ (6+7+10), Индонези (6+6+4), Тайвань (3+6+6) айрагдсан. Харин Монгол Улсын баг элсний сагсан бөмбөгчдийнхөө хүртсэн хүрэл медалийн ачаар 18-23 дугаар байрыг хуваан эзэллээ.

Д.НАНЖИД

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж