Надя Сулеман найз залуутай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Надя Сулеман найз залуутай болжээ

Арван дөрвөн хүүхдийн ээж Надя Сулеман хүүхдүүдээ том болохоос нааш гэрлэхгүй гэж амлаж байсан ч 13 насаар дүү бодибилдингийн тамирчин найз залуутай болсон гэнэ. 

Тэрбээр шинэ найз залуутайгаа сүмээр дамжуулж танилцсан бөгөөд насны зөрүү хамаагүй хэмээн ярьжээ.

Харин түүний найз залуу Фрэнки “Надя олон хүүхэдтэй эмэгтэй. Гэхдээ энэ чинь гайхалтай биш гэж үү? Надад бол таалагдаж байна. Тэр бол сайн эмэгтэй” хэмээн ярьсан байна.

Татварын өрөнд орж, орон сууцааа алдахад хүрсэн Надя Сулеман “Октомам: Гэртээ ганцаараа” хэмээх порно кинонд тоглож байгаа юм байна.

 
Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж