Оюутнууд байтын дэлхийн аваргад

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Оюутнууд байтын дэлхийн аваргад

Испанийн Кордова хотноо долдугаар сарын 4-7-нд болох байт харвааны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын оюутан тамирчид бэлтгэлээ базааж байна. ДАШТ-д оролцох Монголын оюутны шигшээ багийг Монголын байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цэцгээ ахалж, дасгалжуулагч Ж.Нарантуяа, Т.Цогтбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдээс Б.Мөнхтогтох /ҮБТДС/, Ж.Мөнхтулга /Газарчин/, Б.Нармандах /ШУТИС/ нар, эмэгтэйчүүдээс Б.Аззаяа /МУБИС/, А.Энхтуяа /ҮБТДС/, Г.Одмаа /ҮБТДС/ нарын тамирчид цэц сорих юм байна. Баг тамирчид Сонгины амралтад бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба ирэх сарын 1-нд Испанийг зорих ажээ.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг байт харвааны оюутны ДАШТ 2014 онд Бельгийн Лувайн хотноо болох бол 2016 оны 11 дэх удаагийн тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж