Хүчтэй борооны улмаас таван хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Хүчтэй борооны улмаас таван хүн нас барлаа

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж байгаа. Тэгвэл
үүний улмаас орон нутагт таван хүн нас барсан байна. Тодруулбал,
Баян-өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг, “Бөхмөрөн”
голын усанд энэ  сарын 22-ны өдөр иргэн 2 настай, эмэгтэй Х унаж
осолдсон байна. Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг, “Баян бор
нуруу”, “Хонгорын гол” гэдэг газруудаар өнгөрсөн бямба гарагт  хүчтэй
аадар бороо орсны улмаас “УАЗ-469” маркийн автомашинтай зорчиж явсан
дөрвөн  иргэн үерийн усанд урсчээ. Үүний улмаас иргэн 40 настай, эмэгтэй
М, иргэн 8 настай, эрэгтэй О нар осолдож нас барсан байсныг иргэд
гаргаж авсан талаар аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдээлсэн байна. 
Үүнээс гадна  Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд энэ  сарын 22- нд
усархаг бороо орж үер буусны улмаас хоёр  хүн үерт автжээ. Тэд Бонго
загварын машинтай явж байгаад  сураггүй болсон тухай сумын дуудлага
өгснөөр ОБХ-ийн Эрэн хайх, аврах бүлэг ажиллаж 36 настай, эрэгтэй Т, 67
настай, эрэгтэй М нарын цогцсыг олсон байна.

Э.Болоржин
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж