Ховдод сонгуулиар 105 итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Ховдод сонгуулиар 105 итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллана

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сонгуулийн хэсгийн хороонд ажиллах “итгэмжлэгдсэн” ажилтнуудтай нууцын баталгаа хийж, гадны нөлөөнд автахгүй, төрийн байгууллага, хувь хүний нууцыг хадгалж ажиллах гэрээ байгуулжээ. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулинд төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй сонгууль явуулна гэж заасны дагуу итгэмжлэгдсэн ажилтнуудад төрийн үйлчилгээний ажилтнууд цэцэрлэгийн болон бага ангийн багш нар орж нийт 105 хүн ажиллаж байна. Эдгээр итгэмжлэгдсэн ажилтнуудад Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгуулийн үеэр буюу сонгуулийн өдөр яаж ажиллах журмыг комьпютерийн программ ашиглан сургалт явуулж байна. Тэд сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон иргэдийн бүртгэл үнэн зөв явагдах, сонгуулийн хуулийн дагуу иргэний бүртгэлийн лавлагаа гаргах, шилжилт үнэн зөв эсэхийг тогтоож, бүртгэлийн үйл явцад өөрчлөлт хийж сонгогч иргэдэд туслах үүрэгтэй юм. Итгэмжлэгдсэн ажилтнууд  гар хурууны хээ авах мэдээллийн программ дээр ажиллах компьютерийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын тушаалаар тагнуул, цагдаа, Иргэний бүртгэлийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан олгож ажиллуулж байна. 1000  сонгогчтой газар нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч, 2000 түүнээс дээш сонгогчтой газар хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллах юм байна.

                                                                                                           А.Бямбасүрэн      /  Ховд  /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж