Либерал ардчилагчид таван сайдтай болов

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Либерал ардчилагчид таван сайдтай болов

Дэвид Кэмерон эхнэрийн хамт Даунинг-стритийн ерөнхий сайдын өргөөний өмнө. 2010 оны тавдугаар сарын 11-ний орой. Гэрэл зургийг  ©AP

Либерал ардчилсан намын лидер Ник Клегг Их Британийн ерөнхий сайдын орлогчоор томилогдов. Энэ тухай лхагва гаригт шилжих шөнө BBC News мэдээлжээ.
Эвслийн Засгийн газарт либерал ардчилагч нараас таван сайд гарч ирж буйг Британийн хэвлэл мэдээлэл өгүүлжээ. Мөн тэдний 15 хүн нь аппаратын ажилтнууд болох гэнэ. Зарим мэдээгээр Боловсролын сайдад Дэвид Лоус (David Laws) томилогдоно.
Мөн Кэмерон намынхаа хэд хэдэн хамтран зүтгэгчдээс шинэ танхимын сайд нарыг томилсон байна. Гадаад хэргийн сайдаар консерваторуудын лидер асан Уильям Хейг (William Hague), Сангийн сайдаар Жорж Осборн (George Osborne), Батлан хамгаалахын сайдаар Лиам Фокс (Liam Fox) нар тодроод байна. Харин дотоод хэргийн сайд тодроогүй байгаа гэж Sky News мэдээлжээ.
BBC News-ийн мэдээлснээр шинэ Засгийн газрын анхны хуралдаан лхагва гаригт буюу өнөөдөр болох ажээ. Консерватор либерал ардчилагч нартай байгуулсан эвслийн гэрээнээс сэтгүүлчид зарим зүйлийг нь мэдээд авжээ. Жишээлбэл, тэд 50 хоногийн дотор зардлыг зургаан тэрбумаар бууруулсан онцгой төсвийг батлахаар шийдсэн гэнэ. Клеггийн намынхан “шилтгээний” гэх байрны татвараас татгалзахад бэлэн байна. Консерваторууд нь татварт хамрагдахгүй өв залгамжлах хөрөнгийн хэмжээний босгыг нэг сая фунтаас хэтрүүлэхгүй гэж шийдээд байна. Үүнээс гадна либерал ардчилагч нар хууль бусаар цагаачлагчдад өршөөл үзүүлэнэ гэдгээсээ татгалзав. Консерваторууд саяын сонгуулиар 306 суудал авсан тул  Засгийн газрыг дангаар байгуулахад хүрэлцээтэй 326 санал авч чадаагүй юм. Иймд  57 суудал авсан Либерал ардчилсан намтай эвсэл байгуулан эвслийн засгийн газар байгуулсан билээ. Сонгуулийн дүнгээр эрх барьж байсан Лейборист нам 258 мандаттай болсон учир Гордон Брауны танхим тавдугаар сарын 11-нд огцорлоо.

бичлэг: http://world.news.mn/video/1106.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж