Турк НАТО-той уулзах онц хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Турк НАТО-той уулзах онц хурал зарлалаа

Туркийн Анкара хотын телевизээр мэдээлж байгаагаар  олон улсын агаарын орон зайд Сирийн цэргийнхэн тус улсын  нисэх онгоцыг дэлбэлсэн  асуудлаар НАТО-той уулзах онц хэмжээний уулзалтыг зарлажээ.

Туркийн TRT телевизээр ням гаригт мэдээлснээр НАТО-той уулзах онц хурал мягмар гаригт болох юм байна. Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутогл TRT телевизд өгсөн ярилцлагандаа НАТО-той уулзах дээрх уулзалтаар хэд хэдэн чухал асуудлыг  авч хэлэлцэх юм байна. Үүний нэг нь баасан гаригт болсон Сирийн цэргийн хүчин  Туркийн онгоцыг бут ниргэсэн асуудлыг  онцгойлон авч үзэх юм байна.

Харин бусад асуудал нь НАТО-ийн гишүүн орнууд  алан хядах ажиллагаа болон улс төрийн хувьд биеэ даасан байдлын талаар хэдийд ч өөр хоорондоо зөвлөлдөн, нэгдмэл байх асуудлыг чухалчлах гэнэ. Түүнчлэн гадаад хэргийн сайд Ахмет Давутоглын ням гаригт хийсэн  мэдээллээр  олон улсын агаарын орон зай дахь Туркийн тийрэлтэд онгоцыг  тагнуулын үйл ажиллагаа явуулж байна хэмээн Сирийн цэргийн хүч  дэлбэлсэн.  Харин манай  улсын хувьд  ямар ч тагнуулын ажиллагаа явуулаагүй хэмээн мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж